Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 9:12 - Ариун Библи 2013

12 Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 9:12
25 Mawu Ofanana  

Тэр үед Арамын хаан Резин, Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг бүгдийг нь Елатаас гаргасан билээ. Арамчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.


Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бет-шемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ.


Учир нь тэд Иаковыг залгиж, Орших газрыг нь эзгүйрүүлсэн.


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.


Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд Шигшигч савраар шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Ард түмнээ Би устгана.


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган хүнсний хангамжийг чинь хаслаа. Чамайг үзэн яддаг, булай явдлаас чинь ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаалаа.


Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”


Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, Та нар галаас шүүрэгдсэн цуцал шиг байсан ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Иймд хоёр гурван хот ус уухаар Өөр хот уруу гэлдрэх болсон ч Та нар үл ханав. Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон. Цэцэрлэгүүд, усан үзмийн талбайг чинь хувхайруулж, Инжир, чидун моддыг чинь авгалдай цөлмөсөн ч, Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa