Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 7:6 - Ариун Библи 2013

6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлгаж, өөрсдөдөө Иерусалимыг таслан аваад дунд нь Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 7:6
12 Mawu Ofanana  

Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй.


Та нар үй олуулаа бөгөөд өөрсдөд чинь бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирсан тул одоо Давидын хөвгүүдийн гарт байдаг ЭЗЭНий хаанчлалыг тэсвэрлэнэ хэмээн бодож байна.


Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээ мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэсэн амлалтаасаа болж ЭЗЭН Давидын гэрийг устгахыг хүссэнгүй.


Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.


Хэдийгээр тэд Таны эсрэг Хорон мууг санаархаж, Башир явуулга зохиовч Тэд амжилтад хүрэхгүй.


Ард түмний тань эсрэг Тэд заль мэхийг төлөвлөж, Нандигнагсдын тань эсрэг Чуулалдаж байна.


Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.


Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.


Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,


Тиймээс Эзэн БУРХАН «Ийм юм болохгүй, бүтэхгүй.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa