Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 7:20 - Ариун Библи 2013

20 Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 7:20
17 Mawu Ofanana  

Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө Өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, Өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб, Иудагийн бүх бэхлэгдсэн хотыг довтлон ирж эзлэн авав.


Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?


Хүний хүү, Вавилоны хаан Небухаднезар цэргээ Тирийн эсрэг нөр их хөдөлмөрлүүлэв. Толгой бүхэн халзан болж, мөр бүхэн шалбарав. Гэвч тэр өөрөө ч, цэрэг нь ч Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс түүнээс авсангүй.


Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa