Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 66:24 - Ариун Библи 2013

24 “Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 “Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно”.

Onani mutuwo Koperani




Исаиа 66:24
24 Mawu Ofanana  

Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж, Хүүрээр дүүргэнэ. Өргөн уудам орны тэргүүнүүдийг Тэрээр хага цохино.


Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд хамтдаа сүйрээд ЭЗЭНийг орхигсод мөхнө.


Хүчтэн нь өмхөрсөн мод, Үйлс нь оч адил болно. Тэд хоёул хамт шатах агаад Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.


Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Доор чинь өт тархан Хорхойнууд бүтээлэг чинь болно”


Дэлхий архичин шиг гуйвж, Овоохой шиг дайвалзана. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж, Дахин хэзээ ч үл босно.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран, Утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрч Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.


Алагдагсдыг нь гаргаж хаяхад Хүүр нь өмхийрч, Цус нь ууланд нэвчив.


“Буруутад амар тайван үгүй” гэж ЭЗЭН айлдав.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.”


Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд Харин зарц нараа өөр нэрээр дуудна.


ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa