Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 66:14 - Ариун Библи 2013

14 Үүнийг үзээд зүрх тань баясаж, Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 66:14
27 Mawu Ofanana  

Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ивээлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ.


Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа Израилийн хүү, Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.


Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.


Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв.


Чигч шударга хүн үүнийг хараад баяртай байна. Хамаг гэмт байдал амаа хамхина.


Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.


Энэ нь маханд чинь эм, Ясанд чинь шим болно.


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Тэд алс холын орноос, Тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг Бүх газрыг устгахаар ирж байна.


Таны үхэгсэд амилж, Цогцос минь босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүгүүдийг гаргана.


Ард түмэн минь, ирцгээ, Өрөөндөө ороод хаалгаа хаагтун! Уур хилэн өнгөртөл, Түр зуур нуугдагтун!


Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна. Уур нь шатаж, утаа нь өтгөрч, Уруул нь зэвүүцлээр дүүрч, Хэл нь түймэрдэгч галтай адил байна.


Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ.


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.


Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, Дайнч эр мэт зүтгэн босоод, Хашхиран уухайлж, дайснаа дарна.


ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


Ефраим хүчирхэг эр мэт байж, Зүрх нь дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, ЭЗЭНий дотор тэдний зүрх баярлан хөөрнө.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.


Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa