Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 64:9 - Ариун Библи 2013

9 ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч. Хилэнцийг энд үүрд бүү дурсаач. Үзэгтүн, Таны ард түмэн бид Гуйж байгааг хараач.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.

Onani mutuwo Koperani




Исаиа 64:9
27 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Би Таных билээ, намайг авраач. Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм.


ЭЗЭН, хилэн дотроо Намайг бүү зэмлээч, Шатаж буй уурандаа Намайг бүү гэсгээгээч!


ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.


Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид Танд мөнхөд талархана. Магтаалыг тань бид үеийн үед тунхаглана.


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.


Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно.


Ариун ард түмэн тань Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ. Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.


Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.


“Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов.


Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би энэрэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү?


Эзэн тахилын ширээгээ огоорч, Ариун газраа орхив. Орднуудынх нь хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоосон баярын өдөрт байгаа мэт ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.


Сион уул эзгүйрч Цөөвөр чононууд холхив.


Юунд Та биднийгээ ор тас мартав? Юунд Та биднийгээ удаан орхино вэ?


Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.


Египетчүүд дахин хэзээ ч Израилийн гэрийн найдвар болохгүй бөгөөд тусламж эрэн тэдэн уруу эргэсэн өөрсдийнхөө хилэнцийг тэд санах болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэднэ»” гэв.


Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдэнд бэлтгэгджээ.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa