Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 64:5 - Ариун Библи 2013

5 Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?

Onani mutuwo Koperani




Исаиа 64:5
27 Mawu Ofanana  

Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй!


Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд ЭЗЭНий бүх жим нь Энэрэл хайр ба үнэн юм.


ЭЗЭНд баярлагтун Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.


Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь.


Учир нь та нар навчаа гөвсөн царс мэт, Ус нь үгүй цэцэрлэг адил болно.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


Аяа Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч Зөвхөн Танаар дамжуулан Нэрийг тань дурдах болно.


Та түүнийг няцаахдаа Зөв хэмжүүрээр шийтгэж, Дорнын салхитай өдрийнх мэт Догшин салхиараа түүнийг авч явна.


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ.


Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.


Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.


Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэрэлчийн өмнө зогсож байв.


“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.


Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов.


Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa