Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 61:3 - Ариун Библи 2013

3 Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 61:3
39 Mawu Ofanana  

Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав.


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.


Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.


Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


Ингэсэн нь би дуугүй байлгүй Сэтгэлээрээ Танд магтаалыг Дуулахын тулд болой Бурхан ЭЗЭН минь, Танд би мөнхөд талархана.


Та зөвт байдлыг хайрлаж, Буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов.


Цаг үргэлжид хувцас чинь цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул!


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь, хозлуулаагүй, бузар нь Цаашид чам уруу орохгүй.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй.


Намайг буцаж ирсэнд, харагтун, голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв.


Дараа нь би —Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэрэлчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв.


Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.


Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.


Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.


Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм.


Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa