Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 61:2 - Ариун Библи 2013

2 Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан,

Onani mutuwo Koperani




Исаиа 61:2
34 Mawu Ofanana  

Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,


Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?


Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно.


Үүнийг үзээд зүрх тань баясаж, Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.


Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.


Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад,


Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.


Учир нь Тэр “Тааламжтай цагт Би чамайг сонссон. Авралын өдөр Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр.


харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa