Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 60:5 - Ариун Библи 2013

5 Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Чи харж, царай чинь гэрэлтээд, чиний зүрх хөдлөн, баясна. Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 60:5
25 Mawu Ofanana  

Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно.


Тэд Түүнийг ажаад Гэрэлтэх болсон хийгээд Тэдний царай дахин Ичгүүрт эс ормой.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


“Майхныхаа талбайг өргөтгөн Сууцныхаа хөшгийг дэлгэн татаад, Бүү зов, аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.


Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, Үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ.


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов.


Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ.


Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв.


Хэдэн жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөг өгөхөөр мөн өргөлтэй ирлээ.


Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.


Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм.


Бид хэрээс хэтэрч, бусдын зүдэл зүтгэлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь өсөх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань жишиг өргөсөж,


Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж, Тэндээ зөвт байдлын тахилыг өргөнө. Тэд далайн арвин зүйлс, Элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.


Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.


Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийш авчирна.


Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa