Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 60:18 - Ариун Библи 2013

18 Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 60:18
23 Mawu Ofanana  

Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино.


Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна.


Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул!


Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм.


Зэсийн оронд алт, Төмрийн оронд мөнгө, Модны оронд зэс, Чулууны оронд төмөр авчирч, Төр баригчдыг чинь амар тайван, Харгалзагчдыг чинь зөвт байдал болгоно, Би.


Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно.


Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.


Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун ба бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуун тохой байв.


Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж, Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, Жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, Бүх дэлхийд тэдний ичгүүрийг Магтаал болон яруу алдраар солино.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Би Өөрийн мэлмийгээр харсан учир Ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa