Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 60:13 - Ариун Библи 2013

13 Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.

Onani mutuwo Koperani




Исаиа 60:13
13 Mawu Ofanana  

Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


Одоо эзэн минь амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү.


Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Түүний орших газарт очицгооё Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.


Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний ариун газарт хүч чадал, үзэсгэлэн бий.


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн! Тэр ариун.


Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.


Өргөст бутны оронд майлс, Халгайн оронд лишмядаг ургана. Энэ бол ЭЗЭНд нэр хүнд, Үл устах мөнхийн тэмдэг болно.”


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд тахилын ширээнд минь нийцэж Би сүр жавхлант гэрээ алдаршуулна.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


Намайг буцаж ирсэнд, харагтун, голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa