Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 59:8 - Ариун Библи 2013

8 Тэд амар амгалангийн замыг эс мэднэ. Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй. Тэд жимээ муруй хазгай тавьснаас Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 59:8
20 Mawu Ofanana  

Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!


Харанхуйн замаар явах гэж Шулуун харгуйг орхигсдоос ч


Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно.


Гэмтний зам нь тахир Гэмгүй цэврийн хандлага нь чигч шударга.


Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах, Харин тахир замаар явагч хүн нэгмөсөн унах.


Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван.


“Буруутад амар тайван үгүй” гэж ЭЗЭН айлдав.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Бүгд баавгай мэт хүрхрэн Тагтаа мэт гүнгэнэнэ. Шударга ёсыг хайвч алга. Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.


Иймээс шударга ёс биднээс хол, Зөвт байдал ч бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг эрэлхийлдэг ч харанхуй байна, Гэгээг хайвч харанхуйд алхаж байна.


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.


Тэд амар амгалангийн замыг эс мэднэ»


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa