Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 59:6 - Ариун Библи 2013

6 Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 59:6
31 Mawu Ofanana  

Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.


Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд Залбирал минь цэвэр билээ.


Түүн дотор нь хорлол бий. Худал болон мэхлэл гудамжнаас нь үл сална.


Үгүй ээ, та нар зүрхэндээ Гэмт хэргийг үйлддэг. Гарынхаа хүчирхийллийг та нар Газар дэлхий дээр жинлэдэг.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Би чиний зөвт байдал, үйлсийг чинь тунхаглана. Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.


Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна.


Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл хот дотор нь сонсогддог. Өвчин болон шархнууд ч Миний өмнө илхэн.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, хурсан олных нь хэн нь ч, баялаг нь ч, тэдний дундах алдартай юу нь ч алга.


Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Гай зовлонгийн өдрийг та нар хойшлуулж, Хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?


Саяхан Миний ард түмэн Дайсан мэт боссон билээ. Дайнаас буцаж ирсэн мэт ажиггүй өнгөрөгчдөөс Дээл хувцсыг нь чи тайчдаг.


Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн Оршин суугчид нь аман дахь хуурмаг хэлээрээ худал ярьдаг.


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!


Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa