21 “Буруутуудад амар тайван үгүй” гэж Бурхан минь айлдаж байна.
21 “Хилэнцтэнд амар амгалан байхгүй” гэж миний Бурхан айлдаж байна.
Иорам, Иехүг хараад —Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв.
Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.
“Буруутад амар тайван үгүй” гэж ЭЗЭН айлдав.
Харин Би “Дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулжээ, Би. Гэвч үнэхээр шударга ёс минь ЭЗЭНтэй хамт, Шагнал минь Миний Бурхантай хамт юм” гэсэн.
Тэд амар амгалангийн замыг эс мэднэ. Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй. Тэд жимээ муруй хазгай тавьснаас Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ.
Мөн Иерусалимд эш үзүүлэн амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов.” Эзэн БУРХАН ийн тунхаглаж байна. —