12 Би чиний зөвт байдал, үйлсийг чинь тунхаглана. Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.
12 Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана. Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.
Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.
Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.
“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.
Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?
Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”
“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.
Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.
Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.
Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.
Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.
Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.