Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 56:11 - Ариун Библи 2013

11 Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн, хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 56:11
36 Mawu Ofanana  

ядуу хүнийг ч бүү ялгаварла.


Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Энэ нь бас л хоосон.


Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Худлыг сонсож буй ард түмэнд минь худал хэлснээрээ үхэх ёсгүй амийг үхүүлж, амьд үлдэх ёсгүй амийг амьд байлган, атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг ард түмний минь дунд буртаглав» гэсэн” гэж өгүүл.


Тэд ард түмний минь нүглээр хооллож, Хилэнцэндээ тэд шунахайрна.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.


Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм.


Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Муу муухай үйлстнүүдээс сэргийл, биеэ зүсэгчдээс сэргийл. Энэ нохдоос сэргийл.


дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй,


Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй,


Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой.


Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй,


Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Тахилчийн сэтгэл баярлан хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.


Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa