Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 55:8 - Ариун Библи 2013

8 “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 55:8
19 Mawu Ofanana  

Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Эзэн БУРХАН минь! Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг хүний ёсоор айлдлаа, Эзэн БУРХАН минь.


Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм.


Тэнгэр өөд хараад, үз. Дээр чинь буй үүлсийг хар.


Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд ЭЗЭНий бүх жим нь Энэрэл хайр ба үнэн юм.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Зүрхнийх нь санаа Үеийн үед.


Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон.


Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн аугаа вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.


Гэмтний зам нь тахир Гэмгүй цэврийн хандлага нь чигч шударга.


Тэнгэр дээш өндөр, газар доош гүн Тэр лугаа адил хаадын зүрх ил бус.


Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.


Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэсэн ч Израилийн гэр “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу?


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa