Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 55:3 - Ариун Библи 2013

3 Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.

Onani mutuwo Koperani




Исаиа 55:3
45 Mawu Ofanana  

Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу? Учир нь Тэр надтай Үүрд мөнхийн гэрээг байгуулж, Бүгдийг эмхлэн, хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх бус уу?


Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр зарцын тань гэр мөнхөд ерөөгдөх болно гэв.


Өө, ЭЗЭН Бурхан минь, тослогдсон нэгнээсээ нүүр бүү буруулаач! Өөрийн зарц Давидад үзүүлсэн хайр энэрэлээ дурсан санаач гэв.


Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.


Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач! Таны тогтоолууд надад туслаг.


Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс. Амны минь үгэнд чих тавигтун.


Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Гэрээгээ ч түүнд батжуулна.


Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь


Тушаалуудыг минь сахиж амьдар. Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт


Ард түмэн минь, Надад анхааран Үндэстэн минь, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Шударга ёсоо Би тогтооно.


Уулс ганхаж, толгод доргивч, Энэрэл хайр минь чамаас салахгүй, Амар тайвны гэрээ минь хөндөгдөхгүй” гэж Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.


Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж, Хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг. Би хариу шагналыг нь үнэнээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.


«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.


Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна.


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.


ЭЗЭН Би Бурхан нь болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана.


Та нар Миний зарлиг, Миний шийдвэрүүдийг сахигтун. Эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдарна. Би ЭЗЭН.


Учир нь Израилийн гэрийг ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ.


Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ. Эс тэгвэл Иосефын гэрт Тэр гал мэт гарч, цөлмөх болно. Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй.


Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.


Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!


харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.


Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй.


Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун.


Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.


Бурхан, Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ.


Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ.


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa