Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 55:11 - Ариун Библи 2013

11 Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 55:11
29 Mawu Ofanana  

Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна.


Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.


“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


“Энэ нь Надад Ноагийн усан үер мэт бөгөөд Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж Тэгэхэд Би тангараглав. Иймээс чамд уурлахгүй, Чамайг зэмлэхгүй гэж Би тангараглажээ.


“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭНий үг над дээр ирж —Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв.


Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв.


ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж —Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би —Буцалж буй тогоо хойд зүгээс над уруу хэлтийсэн харагдана гэв.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.


ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Зам ба үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, Жижиг байшингууд хэлтэрхий болтлоо хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаана.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Амь өгдөг нь Сүнс, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.


Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.


Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн.


Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ.


Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг.


Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ.


Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa