Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 55:1 - Ариун Библи 2013

1 “Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 “Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.

Onani mutuwo Koperani




Исаиа 55:1
39 Mawu Ofanana  

Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


“Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна. Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандана.


Байшингаа барьж, долоон баганаа урлав, мэргэн ухаан.


“Нааш ир, талхнаас минь зоогло Хольсон дарснаас минь уугтун.


Уруулаараа шимэнхэн намайгаа тэр үнсэг! Учир нь хайр чинь дарснаас ч таатай.


Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Уриалгахнаар та нар дагах аваас Уул газрын сайныг иднэ.


Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.”


Усаа хөлс төлж ууна, түлээгээ үнээр авна.


Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв.


Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж, Толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг усална.


Ефраим хүчирхэг эр мэт байж, Зүрх нь дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, ЭЗЭНий дотор тэдний зүрх баярлан хөөрнө.


“Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг.


Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.


Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг Эцэгийнхээ хаанчлалд та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй гэв.


Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно.


Гэвч Петр түүнд —Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг.


Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ.


Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь


үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртэлээ өсөх юм.


Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.


Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.


Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa