Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 54:10 - Ариун Библи 2013

10 Уулс ганхаж, толгод доргивч, Энэрэл хайр минь чамаас салахгүй, Амар тайвны гэрээ минь хөндөгдөхгүй” гэж Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 54:10
33 Mawu Ofanana  

Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу? Учир нь Тэр надтай Үүрд мөнхийн гэрээг байгуулж, Бүгдийг эмхлэн, хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх бус уу?


Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно.


Дэлхий өөрчлөгдөхөд ч, Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй.


Ус хүрхрэн хөөсрөхөд ч, Уулс сүртэйгээр ганхан чичрэхэд ч айхгүй. Села


Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна.


«Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.


“Учир нь чи баяртайгаар гарч явж, Амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, Талын бүх мод алга ташицгаана.


Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.


Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.


“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж, Хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг. Би хариу шагналыг нь үнэнээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.


ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол, Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал


Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, хардалт минь чамаас салж, Би цаашид уурлахгүй тайтгарна.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


“Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогссон.


Тиймээс ийн хэл “Харагтун, Би түүнд амар тайвны гэрээгээ өгч байна.


Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.


“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa