Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 54:1 - Ариун Библи 2013

1 Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 “Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 54:1
21 Mawu Ofanana  

Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.


Хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. ЭЗЭНийг магтагтун!


Өртөж үзэгдэх хөх үгүй өчүүхэн дүүдэй бидэнд бий Түүнийхээ талаар ярилцах өдөр ирэхэд Дүүгийнхээ төлөө яавал бид зохилтой.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.


Учир нь балгас болон хоосорсон газрууд, Сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж, Чамайг залгигчид холдоно.


Эндсэнээс хойших хүүхдүүд чинь чихэнд «Энэ нутаг надад хэтэрхий давчуу тул Надад амьдарч болох газар өгөөч» гэж хэлнэ.


Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно.


Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө, Тэрээр өвдөөгүй байхдаа хүү төрүүллээ.


Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла!


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд Нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг.


Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa