Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 52:12 - Ариун Библи 2013

12 Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.

Onani mutuwo Koperani




Исаиа 52:12
23 Mawu Ofanana  

Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө гарсан байна гэлээ.


Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.


Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав.


Тэд Египетээс авч гарсан, зуурсан гурилаараа исгээгүй бин хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч замын хүнс бэлтгэж чадаагүй юм.


ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.


Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ. Аяа Зөвт Нэгэн ээ, Зөвт хүний замыг тэгшхэн тавиач.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


“Би чиний өмнө явж, Муруй газрыг тэгшлэн Хүрэл хаалгуудыг буталж, Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.


Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна.


Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө.


Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй.


Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,


Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.


Эвдэгч тэдний өмнө явж, Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”


Дараа нь бүх хуарангийн арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммишаддаин хүү Ахиезер дайчдынх нь захирагч байв.


Чи үүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Харин үүнийг долоо хоногийн турш исгээгүй талх буюу зовлон зүдүүрийн талхтай хольж ид. Учир нь чи Египет нутгаас яаруу гарсан билээ. Ийнхүү чи амьдралынхаа бүхий л өдрийн туршид Египетээс гарсан тэр өдрийг санаж явах болно.


Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь Бурхан ЭЗЭН чинь юм” гэж хэлнэ.


Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ.


Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг бүрээгээ хүнгэнүүлэн байх үед арын хамгаалагчид авдрын ард явлаа.


Дебора, Баракт хандан —Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa