Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 52:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 52:10
27 Mawu Ofanana  

Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Энэ нь Таны зам дэлхий дээр, Таны аврал бүх үндэстний дунд Танигдахын тулд билээ.


Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Холынхон та нар, юу хийснийг минь сонсож, Ойрынхон та нар, хүчийг минь мэдэгтүн” гэв.


Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.


Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?


Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?


Хүн байхгүйг Тэр хараад, зуучлагч үгүйд гайхжээ. Тиймээс Тэр мутраараа Түүнд авралыг авчран Зөвт байдал нь Түүнийг дэмжив.


Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт, Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.


Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хэн ч байхгүйд нь Би гайхав. Тиймээс Өөрийн мутар Надад авралыг авчран Уур хилэн минь Намайг дэмжив.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


Учир нь нүд минь Таны авралыг харлаа.


Махбодтой бүхэн Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ.


Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. “Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан” гэв.


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна.


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa