Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:7 - Ариун Библи 2013

7 Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.

Onani mutuwo Koperani




Исаиа 51:7
23 Mawu Ofanana  

Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж, Алхамд нь алдаа эс байдаг.


Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн


Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэр үгсээс бүү айгтун!


“Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун.


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ!


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,


Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд,


Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд


“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд,


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч, муу хэлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa