Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:22 - Ариун Библи 2013

22 Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 51:22
22 Mawu Ofanana  

Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач!


Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн.


Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.


Саатагтун хүлээгтүн! Өөрсдийгөө сохолж, хараагүй бол! Тэд дарснаас биш атал согтон, Сархаднаас биш атал гуйвж байна.


Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, Эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, Замыг чинь будлиулж байна.


ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, Хүмүүсийг шүүхээр зогслоо.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн, Босогтун Иерусалим аа! ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан, Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.


ЭЗЭН баруун мутраараа, Хүчит гараараа тангараглав. “Би үр тариаг чинь дахин Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг гаднынхан уухгүй.


Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Мутраас минь уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж, Чиний төлөө бүрэн өшөө авна. Би тэнгисийг нь хатааж, Оргилох ундаргыг нь хуурай болгоно.


Гашуун өвсийг хоол болгон идүүлэв. Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.


Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг өмгөөлөл олж, Амь амьдрал минь золилт хүртэв.


Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан.


Ариун ууланд минь та нарын уусантай адил Бүх үндэстэн үргэлжлүүлэн уух болно. Урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт тэд ууж, Залгилж мөн хэзээ ч байгаагүй мэт байх болно.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


“Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.


Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa