Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:15 - Ариун Библи 2013

15 Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)

Onani mutuwo Koperani




Исаиа 51:15
16 Mawu Ofanana  

Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан


Тэр хүчээрээ далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.


Учир нь Тэр тушаан салхи шуургыг босгоод, Түүгээр давалгааг хуйлруулав.


Улаан тэнгисийг хоёр хуваасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Хүчээрээ далайг хувааж, Усан доторх луунуудын Толгойг Та бяцалсан.


Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.


Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй Бидний Аврагч Израилийн Ариун Нэгэн болой.


Учир нь тэд ариун хотынхон гэж өөрсдийгөө нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ.


Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.


Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa