Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:6 - Ариун Библи 2013

6 Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:6
20 Mawu Ofanana  

Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.


Тэд амаа над уруу ангайлгаж, Зэвүүцлээр хацар дээр минь занчиж, Миний эсрэг бөөгнөрсөн билээ.


Намайг тэд жигшиж, надаас дөлцгөөжээ. Нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй болжээ.


Нурууг минь тариачин анжсаар хагалав. Тэд урт шан татсан билээ”


Учир нь Таны төлөө би Жигшил зэвүүцлийг үүрчээ. Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.


Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.


Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.


Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.


Хацраа бас цохигчид өг, Зэмлэлээр тэр дүүрэг.


Дайчин охид оо, жагсагтун! Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадна.


ЭЗЭН, Мосед —Хэрэв түүний эцэг нүүр уруу нь нулимсан бол тэрээр долоо хоногийн турш ичгүүрээ үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорьж дараа нь эргүүлэн авч болох юм гэв.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.


Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав.


Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл.


Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа.


Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa