Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:2 - Ариун Библи 2013

2 Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:2
46 Mawu Ofanana  

ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.


Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөлд мөн түүнд бүү итгэ! Учир нь ямар ч үндэстэн ба хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, болон миний эцэг өвгөдийн гараас аварч чадаагүй. Иймд та нарын Бурхан, та нарыг гараас минь мөн аврах байх даа!” гэж хэлүүлжээ.


Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд Тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг цөл газраар мэт Оёор гүнээр нь дагуулсан.


Тэрээр гол мөрнүүдийг цөл, Усан булгуудыг улайдмал шороо,


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухаас гутах болно»” гэж хэл гэв.


Нилийн загас үхэж Нил өмхийрсөнд египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй боллоо. Египетийн бүх газарт цус байв.


Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.


Эдгээр газруудын бүх бурхны дотроос хэн нь гараас минь газар нутгаа аварсан юм бэ? Тийм байтал ЭЗЭН гараас минь Иерусалимыг аварна гэж үү?” гэв.


Гэвч Намайг харахад Ямар ч хүн байсангүй. Намайг асуухад хариу өгч чадах Зөвлөгч тэдний дунд алга.


Би уул толгодыг хоослон Бүх өвс ногоог нь хатаан Гол мөрнийг нь арлууд болгож, Цөөрмүүдийг нь ширгээнэ.


Тэнгис дундуур зам, Хүчит усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.


Би тэнгисийн гүнд «Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг.


Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


ЭЗЭН чамайг хаягдсан, Сэтгэлээр гашуудсан эхнэр мэт, Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж Бурхан чинь айлдаж байна.


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Хүн байхгүйг Тэр хараад, зуучлагч үгүйд гайхжээ. Тиймээс Тэр мутраараа Түүнд авралыг авчран Зөвт байдал нь Түүнийг дэмжив.


Тал нутгаар морьдыг мэт Тэднийг бүдрүүлэхгүйгээр гүн усан дундуур хэн удирдав?


Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


Би дуудсан боловч та нар хариулсангүй, Би хэлсэн боловч та нар сонссонгүй, Харин Миний өмнө мууг үйлдэн Хүсээгүйг минь сонгосон учраас Би та нарыг илдэнд зориулахад Та нар бүгд аллагад бөхийнө”


Би дуудсан боловч хэн ч хариулсангүй, Би дуугарсан боловч хэн ч чих тавьсангүй, Харин тэд Миний өмнө мууг үйлдэж, Хүсээгүйг минь сонгосон учраас Би мөн эрх хүслийг нь сонгож, Айдсыг нь тэдний дээр авчирна.”


Айсан хүн мэт, Аварч чадахгүй хүчтэн адил Та байх гэж үү? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Аяа ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийгээ бүү орхиоч!”


“Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул,


Чи эдгээр бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.


Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярив. Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж Буруу муугаа гэмшсэнгүй. Хүн бүр тулаанд давхин орж буй морь шиг л Өөрийнхөө зүгт эргэжээ.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.


Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.


Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв.


Тэднийг дуудах тусам тэд Надаас улам холдсон. Тэд Баалуудад тахил өргөсөөр, Шүтээнүүдэд утлага уугиулсаар байв.


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.


Та морьдоо хөлөглөн Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь Гол мөрнүүдэд уурссандаа, Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу?


ЭЗЭН, Мосед —ЭЗЭНий мутар богино бил үү? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдлаа.


Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.


Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ.


Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa