Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:1
27 Mawu Ofanana  

ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм.


Тэд охид хөвгүүдээ гал дундуур гаргаж, мэргэ төлгө, ид шидийг хийж, ЭЗЭНийг уурлуулан, Түүний мэлмийд ёрын мууг үйлдэхийн тулд өөрсдийгөө худалдав.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийнэ боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв.


Учир нь би ч, миний ард түмэн ч, бид устгуулж, алуулж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид эр, эм боолууд болж худалдагдсан бол, энэ нь хаантан шархадсантай дүйх зовнил бус тул би дуугүй байх байсан.


Ард түмнээ Та Ашиггүйгээр худалдаж, Үнийг нь үл нэмэгдүүлэв.


Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.


Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд хамтдаа сүйрээд ЭЗЭНийг орхигсод мөхнө.


Та түүнийг няцаахдаа Зөв хэмжүүрээр шийтгэж, Дорнын салхитай өдрийнх мэт Догшин салхиараа түүнийг авч явна.


Анхны эцэг чинь нүгэл үйлдэж, Зуучлагч нар чинь Миний эсрэг тэрслэв.


Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.”


ЭЗЭН чамайг хаягдсан, Сэтгэлээр гашуудсан эхнэр мэт, Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж Бурхан чинь айлдаж байна.


“Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Чиний зам болон үйлс чинь Эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний хилэнцэт явдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь зүрх сэтгэлийг чинь хөндсөн билээ!


Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана.


Хэрэв та нарын дундах ах дүү чинь ядуурснаас болж өөрийгөө чамд худалдах аваас түүнд боолын үйлчлэлийг бүү тох.


Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa