Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:4 - Ариун Библи 2013

4 Усан үзмийн талбайдаа миний хийгээгүй Өөр юуг би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж би хүлээж байхад Яагаад зэрлэг жимс гарсан бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?

Onani mutuwo Koperani




Исаиа 5:4
15 Mawu Ofanana  

Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ.


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, цэвэр үрийг тарьсан. Тийн атал юунд чи өөрийгөө Миний өмнө харийн усан үзмийн муудсан мухар мөчир болгов?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв.


Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa