21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!
21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
Харин зэрлэг илжигний дудран хүн шиг болвол л Мунхаг хүн ухаан олох нь магад.
Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.
Залхуу хүн өөрийгөө долоон хэрсүүгээс ч илүү мэргэнд тооцно
Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.
Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр бас мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, Эд баялгийг нь дээрэмдэн, Сэнтийд залрагчдыг Хүчит нэгэн мэт түлхэн унагав.
Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон Газрын шүүгчдийг хоосруулдаг.
Хилэнцэт явдалдаа чи найдан «Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв. Чиний мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж «Би, надаас өөр алга» гэж Чи зүрхэндээ хэлжээ.
Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.
Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд
Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.