Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:2 - Ариун Библи 2013

2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:2
31 Mawu Ofanana  

Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино.


Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав.


Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн.


Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв.


Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг, Өргөст хэмхийн талбай дахь шовгор юмуу Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН чиний эсрэг мууг тунхаглажээ.


Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, цэвэр үрийг тарьсан. Тийн атал юунд чи өөрийгөө Миний өмнө харийн усан үзмийн муудсан мухар мөчир болгов?


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.


Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.


Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.


Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ.


Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.


Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв.


Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.


Хэн хэзээ өөрийн зардлаар цэргийн алба хааж байсан юм? Усан үзмийн талбай байгуулаад жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?


Харалган хийгээд мулгуу ардууд аа! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу?


Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa