15 Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.
Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог.
Аяа ЭЗЭН, зүрх минь дээгүүр бус нүд минь ч ихэмсэг биш. Их үйлс, өөрт минь хэт хүнд зүйлсэд ч Би эс оролцоно.
Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий
Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.
Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.
Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”
Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн Аюумшигт хүчээр модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, Ихэмсэг хүмүүс басамжлагдана.
Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.
Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.
Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.
Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.
Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?
Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.
Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.
Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.