Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:12 - Ариун Библи 2013

12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:12
20 Mawu Ofanana  

Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан.


Би одоо наян настай. Би сайн мууг ялгаж чадах уу? Идэж уугаад би амтална гэж үү? Эр, эм дуучдын хоолойг ялган сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болох бус уу?


тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.


Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд Гарынх нь бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгана. Тэднийг дахин босгохгүй.


Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.


Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран, Наргигчдын шуугиан зогсож, Ятгын баясгалант эгшиг тасарна.


Ариел аа, Ариел аа, Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот хөөрхий еэ. Жил дээр жил нэмэгтүн, Найрын дугараа тойрох болтугай!


“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид


“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.


Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.


Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ?


Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa