Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:11 - Ариун Библи 2013

11 Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож, Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!

Onani mutuwo Koperani




Исаиа 5:11
21 Mawu Ofanana  

Би одоо наян настай. Би сайн мууг ялгаж чадах уу? Идэж уугаад би амтална гэж үү? Эр, эм дуучдын хоолойг ялган сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болох бус уу?


Дарс нь басамжлагч, сархад нь агсамнагч Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.


Хорт могой адил эцэстээ Хазан хатгах бус уу, энэ нь.


Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.


Тэд дарс ууж дуулахаа болино. Сархад уугчдад энэ нь гашуун болно.


Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!


Ефраимын согтуучуудын бардам титэм нь Хөл дор гишгэгдэнэ.


Дарс уухдаа баатар, Сархад найруулахдаа зоригтой байгчид хөөрхий еэ!


“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.


Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан, Хөршөө согтоогч хүн хөөрхий еэ!


Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж, Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, Бүх ард түмнийг өөртөө хураана.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.


хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.


атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.


Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa