Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:1 - Ариун Библи 2013

1 Би одоо хайртдаа зориулж, Усан үзмийн талбайнх нь тухай Хайртынхаа дууг дуулъя. Хайрт минь маш үржил шимтэй гүвээн дээр Усан үзмийн талбайтай байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 “Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:1
23 Mawu Ofanana  

Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна, Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.


Зүрх минь сайн үгээр бялхму Шүлгээ би Хаанд зориулму. Хэл минь чадварлаг бичээчийн бийр амуй.


Таны хайртууд Чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, Бидэнд хариулаач.


Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Хайрт минь минийх Харин би түүнийх Сараануудын дундуур сүргээ тэр бэлчээнэм.


Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, цэвэр үрийг тарьсан. Тийн атал юунд чи өөрийгөө Миний өмнө харийн усан үзмийн муудсан мухар мөчир болгов?


Хүний хүү, усан үзмийн мод бусад модноос, усан үзмийн мөчир ойн моддын дундаас юугаараа давуу билээ?


Эх чинь усан үзмийн төгөлд усны дэргэд суулгасан Усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.


Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ.


Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.


Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь ЭЗЭН Бурханаа магтана.


Бурхан ЭЗЭН чинь чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндий толгодоор гол горхи, булаг шанд урсдаг,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa