Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 49:7 - Ариун Библи 2013

7 Хүн бүхэнд жигшигдсэн, Үндэстнүүдэд басамжлагдсан, Захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж мөргөнө.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө”.

Onani mutuwo Koperani




Исаиа 49:7
41 Mawu Ofanana  

Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Улс үндэстнүүдийн ноёд Абрахамын Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ. Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.


Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.


Надад ирсэн буруутгал, Ичгүүр, доромжлолыг Та мэднэ. Бүх өстөн минь Таны өмнө байна.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд нядлах тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд ам өчиг өгч түүнийгээ биелүүлнэ.


Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.


Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. Чамд тустайг сурган Чамайг явах замаар чинь удирддаг “Бурхан ЭЗЭН чинь Би байна.


Тэдгээр нь урьд биш, сая бүтээгдсэн юм. «Хараач, би үүнийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.


Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.


Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


“Шинэ сараас шинэ сар хүртэл, Амралтын өдрөөс Амралтын өдөр хүртэл Бүх махбод Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.


Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.


Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав.


харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв.


Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.


тэд дахин —Энэ хүнийг биш харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.


Тэгтэл тэд —Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.


Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.


Өөрийн Хүү, бидний Эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм.


Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.


Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa