Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 49:22 - Ариун Библи 2013

22 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Эзэн БУРХАН айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн, ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно. Тэд чиний хөвгүүдийг энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

Onani mutuwo Koperani




Исаиа 49:22
20 Mawu Ofanana  

ЭЗЭНд үйлчлэхээр ард түмэн болоод Хаанчлалууд хамтдаа цуглахад


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл, Тэрхүү газрын хязгаар хүртэл Захирах болтугай!


Аяа ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө мэхийж, Таны нэрийг алдаршуулна.


Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас,


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.»


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Асар олон ард түмэн, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түг түмдийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ.”


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa