Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 49:18 - Ариун Библи 2013

18 Харцаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд хамтдаа цуглан чам уруу ирж байна» «Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглан «Чи тэднийг чимэглэл мэт зүүж, Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун. Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Чи тэднийг чимэглэл мэт зүүж, сүйт бүсгүй мэт гоёх болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 49:18
26 Mawu Ofanana  

Лотыг салж явсны дараа ЭЗЭН, Абрамд —Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харагтун.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.


Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар.


Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.»


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь, хозлуулаагүй, бузар нь Цаашид чам уруу орохгүй.


“Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна.


“Энэ нь Надад Ноагийн усан үер мэт бөгөөд Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж Тэгэхэд Би тангараглав. Иймээс чамд уурлахгүй, Чамайг зэмлэхгүй гэж Би тангараглажээ.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна, Тэдний дунд сохор ба доголон, Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй Бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.


Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ.


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa