16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.
16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.
Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.
Тамга болгож зүрхэндээ намайг тавиач Гар дээрх тамгаа болгооч. Юун гэвэл хайр үхэл шиг хүчтэй Тачаал бол Үхэгсдийн орон шиг хэцүү. Түүний дөл түймрийн дөл Дүрсхийн асах галын дөл.
Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.
Би цонхнуудыг чинь бадмааргаар, Хаалгуудыг чинь болроор хийж, Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.
Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.
Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.
Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаасны үзүүрээр Тэдний зүрхний самбар болон тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.
түг түмдийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглав. “Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.