Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 49:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 49:13
32 Mawu Ofanana  

Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг. “ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг.


Уулс, хамаг толгод, Жимсний модод, хуш мод бүхэн,


Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантай хашхиралтууд, Тийм ээ, тэд дуулалдмуй!


Тэнгэр ба газар, Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.


Та агуу байдлыг минь улам өсгөж, Намайг тайвшруулахаар эргэнэ.


Та хүчирхэг мутартай, Таны мутар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа.


“Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.


“Учир нь чи баяртайгаар гарч явж, Амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, Талын бүх мод алга ташицгаана.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Тэгэхэд тэнгэр, газар болон Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр Баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН ийн айлдахдаа «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.


Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa