11 Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө.
11 Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно.
Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов.
Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.
Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.
Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд Тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.
Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.
Босгогтун, босгогтун. Замыг бэлтгэгтүн. Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно.
Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.
Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.