Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 48:4 - Ариун Библи 2013

4 Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 48:4
27 Mawu Ofanana  

Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ.


Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн!


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг Дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг энэрлээрээ олон удаа аварч,


Эврээ өндөрт бүү өргө. Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.


Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


ЭЗЭН, Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.


Сүү бал урссан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарыг замд хөнөөчихгүйн тулд Би дунд чинь явахгүй гэв.


Учир нь ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд “Та нар зөрүүд ард түмэн. Би дунд чинь ганц хормын төдийд явбал та нарыг сөнөөх юм байна. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ” гэж хэл хэмээн айлдсан юм.


Фараон хүн илгээсэнд, үзэгтүн, Израилийн малаас нэг нь ч үхээгүй байв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Учир нь тэд тэрслүү ард түмэн, Хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.


“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Зөрүүд, гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдсан” гэж хэл.


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга!


Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!


Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa