Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 48:19 - Ариун Библи 2013

19 Үр удам чинь элс мэт, Хэвлээс чинь гарагчид Элсний ширхэг мэт болно. Нэрс нь оршихуйгаас минь Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй”.

Onani mutuwo Koperani




Исаиа 48:19
22 Mawu Ofanana  

Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно.


Үр удмууд чинь олширч, Үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг Чи бас мэдэх болно.


Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!


Та үндэстнүүдийг зэмлэж, Та гэм буруутнуудыг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.


Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр Далайн элс мэт байсан ч Үлдэгсэд нь л буцна. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.


“Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.


Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно.


Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчлээ.


Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж, Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.


Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө зогсох мэт Та нарын үр удам ба нэр чинь ч зогсоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, Ганцхан өдөрт далдуу модны Иш, мөчрийг нь тас огтолно.


Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.


Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг Тахилч нартай хамт энэ газраас таслах болно.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, нэрийг нь тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Бас өөд болсон хүний нэрийг өвд нь дуудуулан үлдээлгэхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авлаа. Ингэснээр өөд болсон хүний нэр нь ах дүү төрөл садангаасаа болон төрсөн газрынхаа үүд хаалганаас тасарч мартагдах нь үгүй юм. Өнөөдөр үүний гэрч нь та нар гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa