Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 48:13 - Ариун Библи 2013

13 Мутар минь дэлхийг суурилуулан Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Миний мутар газрыг үндэслэн, Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

Onani mutuwo Koperani




Исаиа 48:13
18 Mawu Ofanana  

Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?


Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм.


Тэрээр оддыг тоогоор нь дугаарлаж, Бүгдийг нь нэрлэн дууддаг.


Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.


Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?


Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу?


Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.


Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн.


Дэлхийг Би хийж, Дээр нь хүнийг бүтээв. Мутраараа тэнгэрийг дэлгээд, Би түг түмдэд тушаав,


Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй.


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ?


Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаараа ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.


үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa