Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 47:6 - Ариун Библи 2013

6 Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.

Onani mutuwo Koperani




Исаиа 47:6
28 Mawu Ofanana  

Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би буулгыг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.


Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ.


Гэвч эцэг өвгөд маань тэнгэрийн Бурханыг хилэгнүүлсэнд, тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт Тэрээр өгсөн ба тэр хаан энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу авч одсон юм.


Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан. Таны шархдуулсан хүний өвчин шаналлыг хөөрөлддөг.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Ертөнцийг цөл мэт болгон, Хотуудыг нь бусниулсан, Хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.


Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав.


Тиймээс Би ариун газрын тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг зүхэлд, Израилийг доромжлолд өгөв.”


Тэд нум, жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд Ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт Тэд жагсан, морьдоо унадаг.


Гэмт үйлдэл минь над дээр Буулга болон буув. Түүний мутар холбоос Уяаг нь бэхэлжээ Сэрвээ хүзүүгээ даруулсан тул Тэнхээ хүч минь бас доройтов. Сөрж үл чадах гарт Эзэн намайг өгөв.


Гаслахыг минь тэд сонссон ч Тайтгаруулах хүн үгүй. Гай гамшгийг минь сонссон дайснууд маань, Ийн үйлдсэнд тань баярлаж байх авч Надтай адил болох өдрийг нь Тунхагласан ёсоороо Та авчраасай.


Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.


Тэднийг тараагч нь ЭЗЭН агаад тэд ойшоогдохоо болив. Тахилч нар үл хүндлэгдэж, Ахмадууд эс хайрлагдав.


Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж, Ахмадууд минь эс хүндлэгдэв.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо Хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас Бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг Галт чулуунуудын дундаас устгав.


Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.


Ариун ууланд минь та нарын уусантай адил Бүх үндэстэн үргэлжлүүлэн уух болно. Урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт тэд ууж, Залгилж мөн хэзээ ч байгаагүй мэт байх болно.


Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Тэр үндэстэн нь ширүүн догшин царайтай, настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвдөнө.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa