Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 47:14 - Ариун Библи 2013

14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрс ч, өмнө нь суух гал ч үгүй болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 47:14
21 Mawu Ofanana  

Ард түмэн сүрэлд зориулж тарианы ёзоор түүхээр Египетийн бүх нутгаар тархав.


Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.


Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.


Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд Тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр Тэд уулсын оройгоор үсэрнэ. Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт, Тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.


Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж, Есавын гэр харин сүрэл мэт болох тул Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь Тэднийг галд хаяж шатаана.” Учир нь ЭЗЭН айлджээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?


Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa