Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 47:12 - Ариун Библи 2013

12 Залуу наснаасаа хийж ирсэн илбэ, Арвин их ид шид дотроо чи одоо зогс. Чи ашиг олж юуны магад, Чи цочирдуулж ч болох юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд, ид шид дотроо чи одоо зогс. Магадгүй чи ашиг олж болох юм. Магадгүй чи чичрүүлж болох юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 47:12
22 Mawu Ofanana  

“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ” Одоо Израиль хэлэг.


Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв.


Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.


Илбэчид ч буглаат хатгинаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь илбэчидэд, бүх египет хүнд буглаат хатги халдсан болой.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд Чамайг аварч чадах юм бол тэд босоцгоог. Иуда, хотуудын чинь тоогоор чамд бурхад байдаг билээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.


Түүгээр ч барахгүй хааны шаардсан зүйл хэцүү, үүнийг махбодоор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд илчилж чадахгүй гэв.


Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.


Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэн хүн, зурхайч миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж эс чадав.


Үзмэрчид гутамшиг болж, Мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, Илбэчдийн нууц амраг, Дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж Ард түмнүүдийг ид шидээр татдаг.


ЭЗЭНий тэнгэрэлчийг илжиг хараад, хананд наалдан, Балаамын хөлийг ханатай шахав. Тиймээс тэр, илжгийг дахин цохилоо.


Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa